Г.Оюунгэрэлийн ээлжит дуулиан

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Г.Оюунгэрэлийн ээлжит дуулиан

Монголын цуутай загвар өмсөгчдийн нэг “Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл Өмнөд Сологосын нэрт дизайнер Андрей Кимийн ивээлд багтаж БНСУ-ын загварын агентлагтай гэрээ байгуулж, ажиллаж байсан. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард эх орондоо ирж, шинэ оноо угтсан. Түүний талаарх олон сайн муу яриа байдаг. Шар хэвлэлийн “од” ч гэж хэлж болох юм. Анх 14 настайдаа загварын тайзнаа хөл тавьсан Г.Оюунгэрэлийг ээжийнхээ нөмөр нөөлгийг ашиглан богино хугацаанд олны танил хүн болсон гэдэг. Дуучин Д.Болдын клипэнд тоглохыг тулд их хэмжээний мөнгө өгч тоглосон гэх яриа ч бас байдаг. Харин түүний хувийн амьдралын талаар олон таамаг, цуурхал байдаг бөгөөд “Эко Констракшн”-ы захирлын нууц амраг, Ерөнхий сайд асан С.Баяртай нэр холбогдож явсан нэгэн.

Сүүлийн жилүүдэд нам гүм байх болсон Г.Оюунгэрэл эх орондоо амьдрахаар шийдсэн төдийгүй “Монросцветмэт”-ийн Б.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэх яриа олны дунд тархаад байна. Тэрбээр өнгөрсөн шинэ жилийг дурлалт залуу Б.Бадрахтайгаа хамт тэмдэглэж, олны хараанд өртсөн.

 
М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж