
Ерөнхийлөгч Чавес өөрийн ням гаригийн “Alo Presidente” телевизийн цуврал нэвтрүүлгээр “Ерөнхийлөгч Дилмагаас Бразил улсад айлчлахыг урьсан урилга хүлээн аваад байна. Удахгүй айлчилж, Өмнөд Америкийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг ярилцана. Цаашид бид нарыг хэн ч хооронд нь хагаралдуулан, хуваагдмал байдалд оруулж чадахгүй” гэж ярьжээ.
Чавес телевизийн цуврал нэвтрүүлгийн ярилцлагын үеэр ерөнхийлөгч асан Лула утасдаж, Венесуэлд зочлохыг хүссэн тухай яриад “Лула утасдаж, надтай уулзаж, дараа нь Оринокод амрахыг хүссэн юм. Би түүнд Венесуэл эх орон ялгаагүй чиний эх орон юм” хариулсан гээд Лула ерөнхийлөгчийн албан тушаалаа “Толгой бөхийлгөлгүй хүлээлгэн өгсөн юм” гэсэн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг