
Digg вэбсайтын нэр нь үл мэдэгдэх нэгэн хэрэглэгч энэхүү газрын зургийг байршуулсан бөгөөд газрын зураг дээрх тэмдэг бүр амьтдын олноор үрэгдсэн газрыг заах юм. Энэхүү газрын зургаас үзвэл АНУ-ын зүүн эргээр хамгийн их амьтад үхсэн байна.
Харин амьтад олноороо устсан газруудыг нарийвчлан тогтоосон газрын зургийг үзсэн хүмүүс үүний оронд газрын тосны олборлолт хийгдэж байгаа газруудын байршлыг нарийвчлалтай тогтоох нь зүйтэй байсан хэмээн шүүмжилжээ.