Италийн удирдаач 14-нд ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Италийн удирдаач 14-нд ирнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долоо хоногт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Б.Сэргэлэн захирлын урилгаар Германы нэрт удирдаач Феликс Рейманн долоо хоногийн хугацаатай манай улсад айлчилсан. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг удирдан тоглуулаад өчигдөр буцлаа. Харин ирэх баасан гаригт буюу энэ сарын 14-нд Италийн удирдаач Роберто Салвалаио, дуурийн дуучин Паридетэй хамт Монголд ирэх аж. Удирдаач Роберто Салвалаио нь манай улсад гурав дахь удаагаа, харин дуурийн дуучин Париде нь анх удаа ирэх гэж байгаа юм. Тэд энэ сарын 15-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Венецийн үдэш” нэртэй тоглолтоо хийх аж. Харин энэ сарын 22-нд Роберто Салвалаио Дж.Пуччинийн “Тоска” дуурийг удирдан тоглуулах юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж