Эдгэнэ гэж итгэхгүй бол эм үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Эдгэнэ гэж итгэхгүй бол эм үйлчлэхгүй

Өөдрөг бодол өвчнийг  илааршуулж, сөрөг бодол улам хүндрүүлдэг гэдгийг тогтоосон эрдэмтэд өвчин шаналал сэтгэлтэй холбоотой гэж үзэж байна.  Оксфорд, Кембриджийн их сургуулийн эрдэмтэд ухамсарт бодол өвчин шаналалыг даван туулахад ямар үүрэгтэй судалсны дараа дээрх дүгнэлтийг гаргасан юм.

Эхний судалгаанд 22 хүн сайн дураараа оролцсон байна. Тэднийг тэвчихийн аргагүй халуун нөхцөлд байлгаж өвдөлтөнд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглажээ.  Тэдгээр хүмүүст өвдөлт мэдрүүлэхийн зэрэгцээ, өвчин намдаагч хэрэглэх эсэхийг асуусан байна.  Энэ үед тэдний тархины  үйл ажиллагаа ямар байгааг тусгай аппаратын тусламжтайгаар давхар ажиглаж байжээ.  Тэдэнд өвчин намдаагч тариагүй байхад өвдөлт маш хүчтэй байснаа  өвчин намдаагч хэрэглэсэн гэдгийг дуулгасны дараа өвдөлт намдаж  байгааг эрдэмтэд ажигласан байна. 

Судалгааг удирдан явуулсан эрдэмтэд "Эмч нар өвчтөний биеийн байдалд  нөлөөлж болзошгүй сөрөг таагүй бодолд хөтлөх зүйлсийн талаар ярихгүй байх нь маш чухал” гэж ярьж байна. 

Тухайлбал ужиг өвчтэй хүмүүс эмчийн байнгын хяналтанд байж, өдөрт хэдэн дозоор нь эм уудаг ч ямар ч сайн  үр дүн гарахгүй  байх тохиолдол олонтаа байдаг нь сэтгэлтэй холбоотой аж. 

Өвчтөнүүд эмч дээр өвдөлт зовиуртай  ирэхдээ өвчин нь зүгээр болно гэсэн найдвар тээдэг.  Гэвч эмч хүн жор бичиж өгөхөөс өмнө өвчтөнд эдгэрнэ гэдэг найдвар төрүүлэх нь хамгийн чухал гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж