
Утаагүй түлш үйлдвэрлэх тендерийн санхүүжилт болох 17 тэрбум төгрөгөөс хоёр тэрбумыг “Аморе энтернэшнл” компанид зүгээр өгчихсөн зэрэг шалтгааны улмаас түүнийг огцруулах шаардлагатай гэж үзсэн. Харин энэ асуудал нь Ерөнхий сайдын албан айлчлалын улмаас түр хугацаагаар хойшлогдсон. Энэ хугацаа нь маргааш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирснээр дуусгавар болох тул асуудлыг авч хэлэлцэх ёстой юм.
Б.Алтансүх