Баруун дөрвөн замын хөдөлгөөн удааширчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Баруун дөрвөн замын хөдөлгөөн удааширчээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн мэдээгээр яг одоо төвийн ихэнх замын хөдөлгөөн удааширсан байдалтай байгаа аж. Тухайлбал, Энхтайваны гүүрийн баруун талаас Замын цагдаагийн баруун талын уулзвар хүртэл, Нарантуул худалдааны  төвийн зүүн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл, Кино үйлдвэрийн урд талын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл, Төв шуудангийн урд замаас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл, Багшийн их сургуулиас Цэцэг төвийн уулзвар хүртэл, 10 дугаар хорооллын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэл замуудын хөдөлгөөн удааширчээ. Мөн Засгийн газрын ордоноос Төв шуудан хүртэл, 11 дүгээр сургуулийн хойд талаас Баруун дөрвөн зам хүртэл, Баруун дөрвөн замаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл, Эх нялхасын өмнөх уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл, Гэсэр сүмийн уулзвар – Хүнсний нэгийн уулзвар хоёр талдаа, ТИС-ийн уулзвар – Сансарын тунель хоёр талдаа, 100 –н айлын уулзвар – Өлзий төвийн уулзвар хоёр талдаа тус тус хөдөлгөөн удааширсан байдалтай байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж