“Academy Awards” ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“Academy Awards” ирэх сард болно

Сүүлийн жилүүдэд Монголын уран сайхны киноны тоо нэлээд өссөн, нэг жил 20-30 кино мэндэлж байна гэсэн судалгааг  Монголын үндэсний кино урлагийн академиас  гаргажээ. Монголын киноны сайн мууг нь дүгнэх “Academy Awards” наадмыг тус академи зохион байгуулахаар болжээ. Тус наадам ирэх сард болох аж. Өмнө нь дэлгэцийн бүтээлд тодорхой хэмжээний үнэлэлт өгдөг байсан “Улаанбаатар” кино наадам өнгөрсөн онд тодорхойгүй шалтгааны улмаас завсарласан билээ. Гурван жилд нэг удаа болдог энэ наадамд 2007 онд найруулагч З.Батболдын “Боолын гэрээ” уран сайхны кино шилдэг киногоор шалгарч байсан юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж