Эхний өдөр 40 хүн виз хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Эхний өдөр 40 хүн виз хүсчээ

БНСУ-д зорчих хүсэлтэй хүмүүс
өнөөдрөөс эхлэн тус улсын ЭСЯ-нд хандахаа больж байгаа. Өмнөд Солонгосын
ЭСЯ виз олголтын журамдаа өөрчлөлт оруулсны дагуу уг ажлыг төлөөлөн
гүйцэтгэх байгууллагуудаар хийлгэхээр болсон байна. “Пасспорт эксперс”,
Монгол Солонгосын хүмүүнлэгийн нийгэмлэг, “Hang Mong Law” зэрэг
байгууллагууд виз олголтыг хариуцан ажиллаж буй юм. Бид  “Пасспорт
эксперс” ХХК-ийн ахлах менжер Ц.Болдбаатараас виз олголтын эхний өдрийн
байдлыг тодруулан асуулаа.

-Өнөөдрийн байдлаар манай байгууллагад 50 орчим хүн хандлаа. Тэдний 40
хүний материалыг хүлээн аваад байна. Бүрдүүлэх бичиг баримт нь дутуу
зарим хүмүүсийг буцаасан. Бид зөвхөн материал хүлээн аваад зогсохгүй
бүрдүүлэлт дутуу тохиолдолд бүх төрлийн зөвлөгөө өгч байна. Өнөөдрийн
байдлаар  манай байгууллага хоёр бүртгэгч, нэг хүлээн авагч, нэг туслах,
нэг зөвлөхтэйгээр ажиллалаа. Цаашид ачаалал нэмэгдвэл ажиллах хүнийхээ
тоог нэмнэ. Байгууллагынхаа  дэргэд орчуулгын товчоо, наториат, зурагчин
ажиллуулахаар ярилцаж байна. Визний материал бүрдүүлэхэд хэрэгтэй бүх
үйлчилгээг нэг доор төвлөрүүлэхийг зорьж байгаа.

-Визний төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн үү?
-БНСУ-д зорчих хоногийн тооноос шалтгаалаад 30 болон 50 ам.долларын
хураамж төлдөг. Түүн дээр манай байгууллага үйлчилгээний хөлсөнд 5000
төгрөг авч байгаа.

-Материалыг та бүхэн хүлээн авч байгаа ч виз олгох эсэх шийдвэрийг ЭСЯ гаргана биз дээ?
-Тэгэлгүй яахав. Тус улсыг зорих хүмүүсийн тоо сараас сард нэмэгдэхийн
хэрээр хүйтэнд даарч хөрөн зутрах болсон. Тиймээс визний материалыг бид
хүлээн авч байгаа. Түүнээс виз олгох эсэхийг ЭСЯ шийднэ гэлээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж