Ц.Шинэбаяр гишүүн УБЕГ-т очжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр гишүүн УБЕГ-т очжээ

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, өмгөөлөгч О.Баасанхүү нар  өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүстэй уулзжээ. Тэд МАХН нэрийг дахин сэргээх хүсэлтэд хариу ирүүлэхгүй удаасан учир ийн өөрсдөө очиж уулзсан байна.  Ц.Шинэбаяр өмнө нь  Л.Мөнхбаатар даргад МАХН-ын нэрийг сэргээн хэрэглэж болох талаар хүсэлт тавьсан ч хариу аваагүй багагүй хугацаа өнгөрчээ. Өмгөөлөгч О.Баасанхүү МАХН гэсэн нэр өмчлөгдөхгүй гэж удаа дараа  мэдээлэл хийж байсны хувьд Ц.Шинэбаярын хүсэлт өнөөгийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийн  зүйл, заалтыг зөрчөөгүй гэж тайлбарлажээ. Харин УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар Монголын ардчилсан хувьсгалт нам гэх мэт хувилбараар олон иргэн нэрийн  лавлагаа авсан байгаа. Тиймээс нэрийн лавлагаанаас нам бүртгүүлэхтэй холбоотой хичнээн иргэн ийм төрлийн лавлагаа авсан талаарх  мэдээллийг Ц.Шинэбаярт гаргаж өгсний дараа уулзахаар болсон байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж