
Ерөнхий сайд өнөөдөр АНЭУ-ын Абу Даби хотод ажиллаж байгаа юм.
Тэрээр айлчлалынхаа эхний өдөр хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд толгой цохих болсон Абу Даби хөрөнгө оруулалтын зөвлөлийн захирал шейх Хамед Бин Заид Аль Нахьяантай уулзаж өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан.
Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийн айлчлал товлосон хугацаанд дуусгавар болж өнөөдөр нутгийн зүг жолоо залахаар болжээ. Тэрбээр маргааш эх орондоо ирэх мэдээлэл байна.
Б.Алтансүх