Монголын инженерүүдийн анхдугаар чуулган болно

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Монголын инженерүүдийн анхдугаар чуулган болно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас \МҮХАҮТ\ 2010 оныг “Ногоон Эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих” жил болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Цэвэр хєгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газраас шинийг санаачлагч инженерүүдийн анхдугаар  чуулганыг  энэ сарын  26-нд МҮХАҮТ-д зохион явуулахаар болжээ.

Технократ сэтгэлгээтэй зохион бүтээгч, шинийг санаачлагч инженерүүдийн ур ухаан, оюуны чадавхийг ашиглах нь Монгол Улсын цаашдын хєгжилд чухал ач холбогдолтой . Зєвхєн материалллаг баялаг бүтээх зорилгоор геологийн урт удаан хугацаанд бүрэлдэн тогтсон ашигт малтмал, байгалийн нєєц баялагаа ашиглаж, хөгжилд хүрдэг арга зам нь дэлхийн жишиг. Гэсэн ч, энэ хандлага хєгжлийн утга учир болдог хүний ая тухтай амьдрах эрүүл орчин, үгүй хийх үр дагаварыг байнга дагуулсаар байна. Иймд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж, хүн тєрєлхтєний амьдралын цаашдын урт удаан, тогтвортой хєгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар уг чуулганыг зохиож байгуулж байгаа аж.   

П.Наран  чуулган

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж