Замын цагдаагийнханд нүүрс бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Замын цагдаагийнханд нүүрс бэлэглэв

Замын цагдаагийн газрын гэр хороололд амьдардаг 75 алба хаагч болон 25 ахмадад өнөөдөр “Монроспромуголь” ХХК-иас 1.5 тонн нүүрс бэлэглэлээ.

Энэ үеэр “Монроспромуголь” ХХК-ийн Ховилын уурхайн захирал М.Мөнхбаясгалан “Нийслэлийн иргэдийг амар тайван, аюулгүй зорчуулахын төлөө жилийн аль ч улиралд цаг наргүй ажиллаж байгаа Замын цагдаагийн газрын алба хаагчдад 150 тонн нүүрс өгч байна. Хүйтний эрч улам чангарч байгаа энэ үед шөнө орой ажлаа тараад гэртээ ирэхэд нь 10 хоног ч болов дулаахан байх болов уу гэж сэтгэлийн бэлэг болгон өгч байна” гэв.

Харин Цагдаагийн алба хаагчид “Өглөө үүрээр гэрээсээ гараад үдэш ордог, бүлдээ төдийлөн халамж анхаарал тавьж чаддаггүй бидэнд өнөөдөр нүүрс өгч байгаад баяртай байна” гэлээ.

П.Наран

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж