Сургагч багш нарын сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Сургагч багш нарын сургалт эхэллээ

Японы гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо /AOTS/, Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-нд бэлтгэх сургагч багш нарын сургалт өнөөдөр Улаанбаатар зочид буудалд эхэллээ. Уг сургалтын нээлтэд  ATOS-ын Иновацийн төслүүдийн газрын ерөнхий менежер Танака Хидэо болон МТҮП-ын захирал Ё.Сүхбаатар нар оролцсон байна. Нээлтийн үеэр Азийн Мэдээллийн технологийн инженерын  2010 оны намрын шалгалтанд тэнцсэн найман хүнд сертификат гардуулан өглөө. 

Энэ удаагийн сургалтаар Мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгөх мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх,  мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгэх бөгөөд нийт 11 хоног үргэлжлэх уг сургалтад 30 оролцогч хамрагдаж байна. Энэ өдрүүдэд оролцогчдод илтгэх ур чадвар, бусад  бичиг баримтыг боловсруулах болон суурь шалгалтын сургалтын материалыг боловсруулах арга барил эзэмшүүлэх аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж