Нийт иргэдийн 97.6 хувь нь хишиг хүртжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Нийт иргэдийн 97.6 хувь нь хишиг хүртжээ

УИХ-аас 2009 онд баталсан “Хүний хөгжил сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам”-ыг гаргасан. Журмын дагуу өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хишиг хувь хүртээх ажлыг эхлүүлсэн билээ. Түүнчлэн дөрөвдүгээр сараас эхлэн 18 ба түүнээс дээш насны, иргэний бичиг баримтын зөрчилгүй иргэдэд 70 мянган төгрөгийг,  наймдугаар сараас эхлэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд үлдсэн 50 мянган төгрөгийн хишиг хувь тус тус хүртээх ажлыг орон даяар зохион байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Хүний хөгжил сангаас Монгол Улсын нийт иргэдийн 97.6 хувь нь хишиг хувиа хүртээд байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж