Сингапурын Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Сингапурын Ерөнхийлөгчид бараалхав

Сингапурт албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Истана” ордонд Сингапурын Ерөнхийлөгч С.Р.Натанд гэргийн хамт бараалхлаа. “Истана” ордон нь манайхаар бол Төрийн ордон юм.
 
Ерөнхий сайд С.Батболдын хувьд Сингапурт айлчилж буй манай гурав дахь Ерөнхий сайд бөгөөд энэ удаагийн айлчлал есөн жилийн дараа Засгийн газрын тэргүүний хэмжээнд хийж буй томоохон айлчлал юм. Өмнө нь Ерөнхий сайд асан П.Жасрай, Н.Энхбаяр нар Сингапурт айлчилж байжээ. Монгол Улс, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоож, 1992 онд Монгол Улс Худалдааны төлөөлөгчийн газраа, 2002 онд Консулаа тус тус Арслан хотод нээсэн байна. Энэ талаар манай тусгай сурвалжлагч сая мэдээллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж