
Драмын мэргэжилтнүүд төвөөс зохион байгуулдаг урлагийн дээд шагнал гардуулах “Гэгээн муза”-2010 ёслол ирэх гуравдугаар сард уламжлал ёсоор болно. Наадамд анх удаа аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид хоёр төрлөөр оролцох юм.
Хөгжимт жүжиг, драмын жүжиг гэсэн хоёр төрлөөр урлагийн музануудыг шалгаруулдаг наадамд оролцох бүтээлүүд энэ сарын 27 гэхэд шүүгчдийн гар дээр очсон байх ёстой бөгөөд хэрвээ шалгарсан тохиолдолд манай уран бүтээлчид гуравдугаар сард нийслэлд очиж тоглох юм.
Оролцож байгаа хоёр бүтээлийн хувьд хоёулаа өвөрмөц найруулгаар дэглэсэн гэдгийг “Жаахан шарга” театрын ерөнхий найруулагч Л.Гомбосүрэн онцолж байна.
Д.Улаанаа