Төрийн үйлчилгээг нэг цонхноос

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээг нэг цонхноос

2010 онд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагаа тогтмолжиж иргэний талархлыг хүлээн, давхардсан тоогоор 31 мянга 334 иргэн нэг цонхноос төрийн үйлчилгээг хүртсэн байна. Тухайлбал, газрын харилцааны асуудлаар 2667 иргэн, иргэний бүртгэл мэдээллийн албаар 7126 иргэн, хөдөлмөр халамжийн үйлчилгээнд 1731 иргэн, улсын бүртгэлийн үйлчилгээгээр 811 иргэн, нийгмийн даатгалын үйлчилгээнд 98 иргэн, нотариатын үйлчилгээнд 9438 иргэн, Хаан банкны үйлчилгээнд 7170 иргэд үйлчлүүлсэн байна.

Энэ хугацаанд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвөөс холбогдох үйлчилгээ авахад бүрдүүлэх материал, хэдий хугацаанд үйлчилгээг авч болох хуулийн заалт, дүрэм журам, зааврын талаар тайлбар мэдээлэл 1469 иргэнд өгч, үйлчилгээний талаарх саналт хүсэлт, тэдний шинэ санаа санаачилгыг дэмжин үйл ажиллагаандаа тусган авч ажиллах зорилгоор 824 иргэнээс санал авч, Хүний аюулгүй байдлын судалгааны төв болон “Нэг цонхны үйлчилгээ”-ний төсөл хэрэгжүүлэгч байгууллагад уламжлан хамтарч ажиллалаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж