H1N1 бол улирлын томуугийн нэг хэлбэр

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

H1N1 бол улирлын томуугийн нэг хэлбэр

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуугийн А хүрээний H1N1 вирусээр 74 хүн өвчилсөн хэмээн мэдээлсэн. Эд­гээрийн багагүй хувийг жирэмсэн эхчүүд, хүүхдүүд эзэлж байгаа аж. Уг вирус манай улсад өнгөрсөн онд цар тахлын хэмжээнд тархаж 30 гаруй хүн амь насаа алдсан. Тиймээс Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэрээс ямар арга хэмжээ авч буйг нь тодрууллаа.

-А хүрээний H1N1 вирусийн халдварын лабораториор бат­лагд­сан тохиолдлын тоо 74-т хүрчихлээ. Салбарын яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Уг вирус нь өнгөрсөн онд манай улсад цар тахлын хэмжээнд тархаж шинээр бүртгэгдсэн. Харин энэ онд бол улирлын томуугийн нэг хэлбэр хэмээн үзэж байгаа. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулах, вакцинжуулах ажлыг хийж байна. Түүнчлэн аймаг, нийслэлийн хэм­жээнд эмч нарт А хүрээний H1N1 вирусийн халдвар нэмэгдсэн үед авах арга хэмжээний талаар сургалт зохион байгуулсан.

-Гэхдээ өнгөрсөн онд уг вирус тархсаны улмаас цөөнгүй хүн амь насаа алдсан шүү дээ?

-А хүрээний H1N1 вирус нь бусад улирлын томуутай адил шинж тэмдгээр илэрдэг. Харин хүнд­рэхээрээ эрсдэл ихтэй. Өнгөрсөн жил уг вирус тархах үеэр Монгол Улсын хэмжээнд эмнэлгүүдийг шаард­­лагатай тоног төхөөрөмжөөр хан­гасан. Амбулаторийн шинжил­гээ­ний хандалтын 15-аас дээш хувийг томуугийнх эзэлж байвал эмнэлгүүд уртасгасан цагаар ажилладаг юм.  Одоогийн байдлаар ийм хэмжээнд хүрээгүй.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж