13 настай хүү осгож нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

13 настай хүү осгож нас баржээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нэгдүгээр багийн харьяат 13 настай эрэгтэй Б энэ сарын 08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг эрэн сурвалжилж, осгосон байхыг олжээ. Тодруулбал, талийгаач хүү 16-17 цагийн үед тус сумаас 22 км-т “Хар усны баг” гэдэг газарт байдаг аавынх руугаа  яваад сураггүй болсон  аж. Тиймээс өчигдөр 09.00 цагийн үед тус сумаас 50 хүнтэй гурван хэсэг эрлийн баг гарч, 17:00 цагийн үед сумаас гурав орчим км-т  байх “Шар усны гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олсон байна.  

     
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж