Вашингтоны шууданд тэсрэх аюултай захидал иржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Вашингтоны шууданд тэсрэх аюултай захидал иржээ

ХМТ ба цагдаа хэрэг гарсан газарт. Фото: AFP

Вашингтон хотын зүүн хойд дүүргийн шуудангийн салбарын ангилах цэгт сэжигтэй захирал илэрсэн байна. Цагдаагийн мэдээний дагуу CNN мэдээлэхдээ дугтуйтай захидлыг хайрцагт ялган хийсний дараа тэрээр шатаж эхэлсэн аж.

Энэ хэрэгт хэн нэгэн хэлмэгдээгүй ба тэндээс бүх ажилтнуудыг тэр даруйд нь нүүлгэн гаргасан байлаа.

Нэрээ нууцалсан эх сурвалж Associated Press агентлагад хэлэхдээ тэр захидлыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жанет Наполитаногийн хаягаар ирүүлсэн гэжээ.

АНУ-ын Аюулгүй байдлын албаны төлөөлөгч энэ талаар ярихдаа энэ хэрэг нь хоногийн өмнө Мэриленд мужид гарсан хэрэгтэй ижил төстэй мэт боловч хоорондоо холбоотой гэх баримт байхгүй хэмээн хэлсэн байв.

Нэгдүгээр сарын 6-нд Мэриленд мужийн Аннаполис ба Гановер хотуудын хоёр албан газарт жижиг илгээлт ирсэн ба тэднийг онгойлох үеэр шатан утаа гарсан байна. Сүүлийн мэдээгээр хоёр хүн бага зэргийн түлэгдэлт авсан гэнэ.
Эдгээр илгээлтэд зайнууд ба бусад цахим деталиар бүтээсэн төхөөрөмж байсан гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж