Нарны аймагт аюул учруулах 18 од

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Нарны аймагт аюул учруулах 18 од

Одон орон судлаачид нарны аймагт аюул учруулж болзошгүй 18 оддыг нээсэн байна. Эрдэмтэд М тойрог замд байдаг 40 мянган улаан оддыг судалсны эцэст ийм дүгнэлт хийжээ. Эдгээр оддоос 18 нь нарны аймгийн системд ихэд ойрхон ирэх магадлалтай байгаа бөгөөд Оорта үүлийн хөдөлгөөн буюу солирын эх үүсвэр болж магадгүй байна.

Оорта үүл нь 50-100 мянган одон орны нэгж зайд байрладаг бөгөөд нэг одон орны нэгж нь дэлхийгээс нар хүртэлх зайгаар тодорхойлогддог юм. Эдгээр аюултай оддын бөөгнөрөл нь нарны аймгийн гаригуудийг солирын хүчтэй цохилтоор бөмбөгдөх идэвхийлэлтэй байгааг эрдэмтэд ажигласан аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж