Хатагтай Х.Отгонтуяа балетаар хичээллэдэг

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хатагтай Х.Отгонтуяа балетаар хичээллэдэг

Монгол Улсын Ерөнхий сайдын эхнэр хатагтай Х.Отгонтуяа сонгодог урлаг тэр дундаа балетын урлагт тун элэгтэй нэгэн. Урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”-гийн тэргүүнээр ажилладаг Ерөнхий сайдын гэргий өнгөрсөн улиралд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг ивээн тэтгэж, сэргээн тавьсан нь олноос  чин сэтгэлийн талархал хүлээж байлаа. Түүний  дараа буюу шинэ оны өмнөхөн П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын 149 хувцсыг иж бүрнээр нь шинэчилж өгсөн гээд Ерөнхий сайдын гэргий сонгодог урлагт гар татдаггүйд нь урлагийнхан ам сайтай ч байдаг. Тэр байтугай хатагтай Х.Отгонтуяа чөлөөт цагаараа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын дугуйланд хичээллэдэг гээд бодохоор үнэхээрийн урлагт ойр гэж түүнийг тодорхойлохоос аргагүй юм. Түүний хичээллэдэг балетын дугуйланд Дуурийн театрын байнгын үзэгч, мисс Ч.Мичидмаа нарын олон сайхан бүсгүйчүүд явдгийг сонгодог урлагийн үзэгчид талархан ярьдаг юм билээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж