Хакерууд БНАСАУ-ын Twitterт нэвтрэв

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хакерууд БНАСАУ-ын Twitterт нэвтрэв

Үл танигдах хакерууд БНАСАУ-ын албан ёсны Twitter-аккаунтыг эвдлэн орж Ким Чен Ирийн дэглэмийг унагах уриалга байрлуулжээ.

Уриалгад тус орны намын дээд удирд­лага 24 сая хүнээ мөлжин бая­жиж, цөмийн зэв­сэг бүтээж бай­на гэсэн байв. “Шинэ ер­төн­цийг бай­гуулж, ард түм­ний заналт дай­сан Ким Чен Ир ба түү­ний хүү Ким Чон Ын нарыг үндсээр нь ухан зайлуулья!” гэж нэг мэдэгдэлд нь бичсэн байлаа. Үүний зэрэгцээ YouTube дэх БНАСАУ-ын хуудсыг бас эвдлэн орсон байв. Тэнд хакерууд тус орны эцэг, хүү хоёр лидерийг алуурчин, баячууд болгосон хүүхэлдэйн кино тавьжээ. 

Хойд Солонгосын албан ёсны интернэт хуудсанд нэвтэрсэн нь Ким Чон Ын-ын төрсөн өдрийн “бэлэг” бололтой.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж