Хакухо өнөөдөр Тоёоношиматай барилдана

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Тоёоношиматай барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн 2011 оны тэргүүн башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Токио хотын Кокугикан ордонд энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх хацү башёд манай 12 сумоч макүүчи зиндаанд зодоглож байгаа билээ. Манай бөхчүүд өнөөдөр ямар бөхтэй барилдахаар оноолт таарсан талаар танилцуулъя.

Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй ёкозуна Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Тоёоношиматай барилдах бол комүсүби Какурюү М.Ананд Эстонийн озэки Барутотой хүч үзнэ. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Ёшиказэтай барилдахаар болжээ. Манай бусад бөхчүүдийн тухайд Асасэкирюү Б.Дашням /М5/ Гагамарутай, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М6/ Такэказэтай, Токитэнкү А.Хүчитбаатар /М8/ Ваканосатотай тус тус барилдах бол Токүсэгава Б.Ганболд /М4/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М5/ нар хоорондоо, Шотэнро Д.Нямсүрэн /М11/, Коорюү Э.Мөнх-Оргил /М12/ нар хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн Хакуба А.Өнөржаргал /М10/ Шимоторитой, Моконами Г.Базарсад /М12/ Котокасугатай тус тус учраа тааран барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж