Хэвлэл мэдээллийнхэн сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийнхэн сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит хэвлэл, мэдээллийн салбарын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах уламжлалт 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс санаачлан зохион байгуулах болсон тус тэмцээнд оролцохоор одоогийн байдлаар 30 гаруй байгууллага мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ. Тэмцээний шагналын сан нэг сая төгрөг юм байна.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 утсаар авна уу.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж