
Харин энэ оныг Эминем кино урлагт хүч сорин эхлэхээр болжээ. Дуучны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр 20th Century Fox-ын төсөл болох “Random Acts of Violence” нэртэй онц сонирхолтой, триллер кинонд тоглохоор болсон байна.
Одоогоор киноны баг бүрэн бүрдээгүй байгаа ба зураг авалтаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа аж.
Сонирхуулахад, Эминем 2002 онд “8 Mile” кинонд тоглож, тус киноны дуугаар Оскарын шагнал хүртэж байсан юм.
Н.Наран