Викториа Бекхэм дөрөв дэх хүүхдээ төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Викториа Бекхэм дөрөв дэх хүүхдээ төрүүлнэ

Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхем түүний эхнэр дуучин, загвар зохион бүтээгч Викториа нар энэ зун дөрөв дэх хүүхдээ төрүүлэх болсон тухай өнгөрсөн ням гаригт хосуудын хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.
Хэвлэлийн төлөөлөгч Жо Милой “Хосууд энэ зун дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авна. Тэд үнэхээр баяртай байгаа. Бруклин, Ромео, Круз нар ч дүүтэй болох гэж байгаадаа маш их баяртай байгаа. Одоогоор хүүхдийнхээ хүйсийг тодорхой зарлах боломжгүй байна” хэмээн ярьжээ.  
Хосууд гурван хүүтэй ба Бруклин 11, Ромео 8, Круз 5 настай юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж