Э.Амарбат: Би хутгалуулаагүй

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Э.Амарбат: Би хутгалуулаагүй

АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Амарбат өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө гэртээ олон удаа хутгалуулсан гэх мэдээлэл  өнөөдрийн зарим сонинд гарчээ. Энэ талаар бид тодруулахаар Э.Амарбаттай холбогдлоо.

Түүнийг III хороолол  дахь гэртээ найзынхаа хамт архидаж байгаад муудалцсаны улмаас биедээ 16 удаа хутгалуулж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэлд Э.Амарбат “Огт тийм юм болоогүй. Би хэнд ч хутгалуулаагүй” гэсэн товчхон хариулт өгч байна. Тэрбээр одоохондоо ээлжийн амралтаа авсан байгаа аж. Э.Амарбат АТГ-ын дарга Ч.Сангарагчааг өөрийг нь тагнаж чагнасан хэмээн гомдол гаргаж байсан юм. Тэрбээр хэлтсийн даргаас  албан тушаал буурч, өдгөө жирийн мөрдөн байцаагчийн албанд шилжин ажиллаж байгаа юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж