Ли Кө Чианг Шотландад хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ли Кө Чианг Шотландад хүрэлцэн ирлээ

Хятадын Дэд Ерөнхий сайд Ли Кө Чианг Англи, Хятад хоёр улсын харилцааг сайжруулах зорилгоор Их Британи улсад хийх дөрвөн өдрийн айлчлалын эхэнд Шотланд улсад хүрэлцэн ирлээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр ноён Ли Английн Ерөнхий сайд Дэвид Камерон болон Шотландын тэргүүн сайд Алекс Салмонд нартай уулзаж, хоёр улсын худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хурал, уулзалтыг зохион байгуулах ажээ. Ноён Лиг Эдинбургийн Нисэх буудал дээр Шотландын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Муур угтан авч, улмаар ноён Салмондтай товлосон уулзалт руу явжээ.
Энэ удаагийн төрийн айлчлалын хэлэлцээрүүдийн гол сэдэв нь Шотландын дахин сэргээгддэг, нүүрстөрөгч багатай эрчим хүчний салбар болон Эдинбургийн салхины эрчим хүчний төсөл зэрэг байх ажээ.Түүнчлэн айлчлалынхаа үеэр ноён Ли Лондон хотод Их Британийн засгийн газрын төлөөлөгчидтэй уулзах бөгөөд тэдний дотор Шадар сайд Ник Клэг, Канцлер Жорж Осборн болон Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Уильям Хааг нар байх ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж