
Мөн их, дээд сургууль коллежи нь 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид сурч байгаа нийт суралцагчийн нэрсийн жагсаалтыг холбогдох мэдээллийн хамт Сургалтын төрийн санд цахим хэлбэрээр хүргүүлэх гэнэ. Жагсаалт тус санд хянагдан улмаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан тухайн суралцагчийн аймаг, дүүргийн халамж үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, Сургалтын төрийн сангаас ирүүлсэн мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар эцсийн шатанд нь тулгалт хийж, баталгаажуулан, Сангийн яаманд хүргүүлснээр эх орны хувь хишиг хүртэх албан ёсны эрх оюутан танд нээлттэй болох юм.
Дашрамд сануулахад, сургалтын төлбөрөөр олгох энэхүү хувь хишгийг авах бичиг баримт баталгаажуулалтын эцсийн хугацааг ирэх хоёрдугаар сарын 1-нд дуусгавар болох тул түүнээс урьтахыг анхааруулъя.