Өрх толгойлсон эцэг, эх 25 мянгаар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Өрх толгойлсон эцэг, эх 25 мянгаар өсчээ

Монгол Улс 2009 оны жилийн эцсийн байдлаар 716,5 мянган өрхтэй болж, энэ зууны эхэн үеэс 29,3 хувиар өссөн байхад мөн хугацаанд хүн ам 2407,5 мянгаас 2735,8 мянга болж 13,6 хувиар өсчээ. Өрхийн тооны өсөлт хүн амын жилийн дундаж өсөлтөөр даруй 2,2 дахин илүү байна. Гэвч ганцаар өрх толгойлон амьдардаг эцэг, эхийн тоо жил дараалан нэмэгдсээр 2009 оны байдлаар 81.2 мянга болсон нь 2000 оноос бараг 25 мянгаар өсчээ. 2000 оноос хойш шинээр гэр бүлээ бүртгүүлж байгаа хосуудын тоо өсч байгаа хэдий ч өрхийн тооны өсөлттэй харьцуулахад бас сонирхолтой дүр зураг харагдаж байна. Залуу гэр бүлийн тэтгэмж олгосон 2006-2007 онд шинээр гэр бүлээ бүртгүүлсэн хосын тоо буюу гэрлэлт өрхийн тооны өсөлтөөс 2-3 дахин их байсан бол 2009 оноос өрхийн тооны өсөлт гэрлэлтийн тооноос давсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж