Парламентын гишүүн мөнгө завшсан гээд шийтгэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Парламентын гишүүн мөнгө завшсан гээд шийтгэгдэв

Дэвид Чайтор. Фото: AFP

Британийн парламентын гишүүн асан, лйеборист намын Дэвид Чайтор (David Chaytor) өнгөрсөн баасан гаригт жил хагас хоригдох ял сонсчээ. Энэ тухай BBC News мэдээлсэн байв.

Албаны зардалд өгсөн нөхвөрийн эрхийг урвуулан ашигласан гэх ялын гурван зүйлийг тэрээр өмнө нь хүлээн зөвшөөрсөн байв. Хууль бусаар авсан мөнгөө тэрээр эргүүлэн төлөхөөр мэдэгдсэн юм. The Press Association агентлагийн мэдээгээр Чайтор одоо төсөвт 19237 фунт стерлинг төлөөд байгаа ба түүний хувьдаа завшсан гэх мөнгө нь 18350 фунт болж байгаа билээ.
Дэвид Чайтор мөрдөн байцаалтад 2009 онд орсон ба тэрээр хуурамч төлбөрийн данс ба баримтаар Лондон болон Бэри дэх байрны түрээсээ төлсөн байв. Хожим тогтоогдсноор депутат өөрийн хамаатан садан ба охиныхоо байранд сууж байсан ба охиных нь байр түүний өөрийнх нь байжээ.  Чайторын өрөгдлөөр түүний IT- мэргэжилтнүүдийн үйлчилгээ авсан гэх мөнгийг улс 2006 онд төлсөн байв.
 
Чайторын өмгөөлөгч шүүхэд хандан түүнийг эчнээ шийтгэхийг хүссэн боловч шүүх хорих ялаар шийтгэжээ. Ийнхүү 61 настай улстөрчийн  нэр алдар нэг мөр сүйрсэн байна. Түүнийг нам нь гишүүнээсээ хөөсөн  байв. Шүүгч Жастис Сондерс (Justice Saunders) ийм хатуу шийтгэлээр л Британийн улс төрийн системд нийгмийн итгэлийг авчирна хэмээн шүүхийн шийдвэрийг тайлбарласан байлаа.

Британийн парламентын гишүүдийн 2009 оны авлигын дуулиар—наас болон хамгийн анхны шийтгэгдсэн хүн нь Чайтор болжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж