ОУВС эдийн засагт үнэлгээ өглөө

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

ОУВС эдийн засагт үнэлгээ өглөө

Олон улсын валютын сангийн шинжээчид Монголын эдийн засагт үнэлгээ өглөө. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар Монголын эдийн засаг сэргэх, өсөх найдвар харагдаж байна. Харин энэ онд инфляци буюу үнийн өсөлт  түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрч болзошгүйг санууллаа. Инфляцид төсвийн зарлагын өсөлт, бэлэн мөнгөний халамж нөлөөлж байна гэж үзэв.

Монгол Улсын экспорт, импортын хэмжээ өссөн ч инфляци нэмэгдэж буй нь иргэдийн амьжиргаа, тэр дундаа дундаас доош орлоготой өрхүүдийн амьдралд хүндээр тусна гэж оношиллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж