
Парламентын сэтгүүлчдийн ажил хаялт үргэлжилж байгаа тул УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааныг сурвалжлах сэтгүүлч олдсонгүй. Тиймээс УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дөрвөн ажилтан парламентын сэтгүүлчдийн суудалд сууж, нүүр тахлав. Харин доод танхимд нь УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны ганц оператор дүрс авч байлаа. Учир нь УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй үлдээсэн бөгөөд парламентын сэтгүүлчид түүнийг нь бултаараа ирж, сурвалжилна гэж найдаж, хүлээсэн нь ийнхүү талаар болжээ.
Г.Дарь