Авлигын эсрэг дууны уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг дууны уралдаан зарлажээ

“Fair Play” Авлигын эсрэг Залуусын Дуу хоолой Олон улсын уралдаан нь
залуу (18-35 насны) хамтлаг, дуучдын бүтээсэн Авлигын эсрэг сэдэвтэй
original (хаа нэгтэйгээс хуулбарлаагүй) дууны тэмцээн юм. Энэхүү тэмцээн
нь Global Youth Anti-Corruption Network (Дэлхийн Залуучууд Авлигын
эсрэг Сүлжээ), Jeunesses Musicales International болон World Bank
Institute (Дэлхийн Банк Институт)-ийн санаачлагаар зохион байгуулагдаж
байна.

Уг уралдаанд оролцох хамтлаг, дуучид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн
Авлигын эсрэг өөрсдийн дууны клипийг YouTube вебсайт руу upload хийж
оруулах ба оруулсан гэдгээ тэмцээний вебсайт www.anticorruptionmusic.org
-руу мэдэгдэх аж.  Уралдааны дууг хүлээж авах хугацаа 2011 оны 3-р
сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд түрүүлсэн (Fair Play-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнээс сонгогдох)
гурван хамтлаг Африк тивийн Кения улсын нийслэл Найроби хотод болох
Дэлхийн Авлигын эсрэг Форумд оролцож тоглолтоо хийх аялалын бүх зардалыг
багтаасан эрхээр шагнагдах болно. Дууны клип нь онлайнаар /интернэтээр хамгийн их санал авсан нэг хамтлаг $2000 үнэтэй studio session –ээр шагнуулах болно.

Уралдаанд оролцох дуу нь Монгол эсвэл Англи хэл дээр мөн Монгол-Англи
хэлийг хослуулсан дуулагдсан байж болно. Хэрэв дуу нь Монгол хэл дээр
бол дуугаа Youtube руу оруулсны дараа дууны Англи хэл дээрх мөн илгээх
юм. Fair Play нь авилгын талаархи залуусын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн
тэдний анхаарлыг хандуулах, нийгэмдээ санаа зовдог уран бүтээлчид,
иргэдийн даян дэлхий сүлжээг бэхжүүлэх, түүнчлэн авлигаас урьдчилан
сэргийлэх, тэмцэхэд залуусын оролцоо, хувь нэмрийг тодотгож өгөх
зорилготой хөтөлбөр юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж