“Дэйзи” фор­матын цахим номыг Монголд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Дэйзи” фор­матын цахим номыг Монголд нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан ха­рааны бэрхшээлтэй иргэдэд  зориулсан“Дэйзи” фор­матын цахим номыг Монголд нэвт­рүүлэх төслийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. “Дэйзи” форматын электрон номыг үүсгэх студи байгуулж, ха­рааны бэрхшээлтэй иргэдэд үйл­чилдэг одоогийн ярьдаг номын төвийнхөө үйлчилгээнд нэвтрүүлэх гэнэ. Мөн 21 аймгийн нийтийн төв номын сан­гуудаар дамжуулан Монголын ха­раагүйчүүдийн үндэсний холбоо­ны орон нутгийн салбар нэгж бүрт Дэйзи форматын электрон номуудыг түгээж, номын сангийн үйлчилгээнд ашиглах юм байна. Энэхүү төслийн 30 мянган ам.долларын сан­хүү­жилтыг Билл болон Мелинда Гейт­сийн сангаас гаргаж “eiFL.net” байгууллагаар дамжин хэрэг­жих аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж