
Одоогоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн 16-аас дээш насны нийт нэг сая 501 мянга 856 иргэн, 16-аас доош насны 705 мянган 245 иргэний мэдээллийг хүргүүлжээ. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг таван сарын хугацаанд 21 аймгийн 334 сум, нийслэлийн есөн дүүргийн 132 хороо, нийт 466 бүртгэлийн нэгжид төлөвлөсөн ёсоор зохион явуулаад байгаа аж. Шинэчилсэн бүртгэл явагдсанаар төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, баталгаажуулах, улмаар иргэний биеийн давхцахгүй өгөгдөл, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой юм. Харин энэ онд Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран гадаад улсад амьдарч байгаа иргэнээ бүртгэх ажлыг эхлүүлнэ.
П.Дэлгэр