
Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 утсанд өглөөний 08.30 цагаас одоог хүртэл иргэдээс 101 дуудлага ирээд байна. Үүнээс төрөхийн 11, осол гэмтлийн таван дуудлага иржээ. Үлдсэн нь даралт ихсэх, зүрх өвдөх, халуурах зэрэг өвчний улмаас иргэд түргэн тусламж дуудсан байна. Харин ослын таван дуудлагын хувьд зодуулсан, гэмтсэн, согтуу ухаангүй хүйтэнд хайрагдсан зэрэг шалтгаанаар Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд ханджээ. Он гарсаар ханиад томуугаар өвчилж, хүндэрсэн гэх дуудлага харьцангуй багассан ч согтуугаар гэмтэх, зодуулах, хөлдөх зэрэг шалтгаантай дуудлага ирсээр байгаа гэнэ.
П.Наран