
Инженерийн зураг төсөл, үйлдвэрлэлийн автоматжуулсан систем бүхий технологийг сурталчлах, оюутан, зохион бүтээгч инженерүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийг орчин үеийн түвшинд хүргэх, дэвшилтэт өндөр технологид үндэслэн боловсрол, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ улсын анхдугаар олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо санаачлан хийж буй юм. Учир нь өнөө үед бидний өдөр тутмын ахуйн хэрэглээ болсон гар утас, тоос сорогч, хөргөгчөөс эхлээд компьютерийн чип, асар том сансарын техник, тоног төхөөрөмж хүртэлх бүтээгдэхүүнийг зураг, төсөл, үйлдвэрлэлийн програм хангамжгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
П.Наран