
Shangdi Guanqun Investment компанийн төлөөлөгчид Хойд Солонгосын Investment and Development Group-тай харилцан ойлголцлын тунхагт гарын үсгээ зурсан бөгөөд Расоны чөлөөт бүсийг 10 жилийн дотор Зүүн Хойд Азийн аж үйлдвэрийн томоохон бүс болгох зорилтыг дэвшүүлжээ.
Shangdi Guanqun Investment эхний ээлжээр Расоны бүсэд чулуун нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр зам ба авто зам, усан боомт барих гэнэ. Хятад эхлээд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.
Расон хот нь Хятадын Цилинь муж ба Оросын Алс Дорнодын хязгаарын хил дээр байдаг. Хот 1991 онд чөлөөт эдийн засгийн бүсийн статусыг авчээ. Энэ жилийн нэгдүгээр сард Хойд Солонгосын эрх баригчид Расонд “тусгай хот” статусыг өгөн бизнес эрхлэхэд тавьсан хязгаарлалтын ихэнхийг цуцлах гэнэ.
Shangdi Guanqun Investment компанийг Хятад 1995 онд байгуулсан ба нефть болон ашигт малтмалыг олборлох, олон улсын санхүүгийн үйлчилгээ хийх эрхийг компанид өгсөн байлаа.
Хойд Солонгосын Investment and Development Group нь эдийн засгийн чөлөөт бүсүүдийн асуудлыг хариуцдаг.