Обама захиргааныхаа шинэ даргыг томилов

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Обама захиргааныхаа шинэ даргыг томилов

Уильям Дэйли. AFP-гийн архивын  фото

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүний тамгын газрыг хэн толгойлох асуудлаа шийдлээ. Хуучин худалдааны сайд байсан Уильям Дэйли (William Daley) ерөнхийлөгчийн тамгын газрыг толгойлох болсон байна. The Chicago Tribune сонины сайтаар мэдээлсний дагуу энэ тухай ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс мэдэгджээ.

Agence France-Presse мэдээлэхдээ одоо тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Пит Раузыг Обамагийн зөвлөхөөр томилно хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн байв.

Шинэ хүний томилгоог ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжлэн олон сая доллараар Бүгд найрамдах намыг дэмжиж байсан АНУ-ын Худалдааны танхим нааштай хүлээн авсан байна.

Тамгын газрын өмнөх тэргүүн Рам Эмануэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Чикаго хотын мэрийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорсон юм.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж