
Тэр хүн гар буугаар зэвсэглэсэн байсан ч баривчлагдсан ба өөрийгөө “Исламын Магрибийн Аль-Каидагийн” гишүүн гэж мэдүүлжээ. Тэр ямар зорилгоор энэ хэргийг хийсэн нь тодорхойгүй байна.
Дэлбэрэлтээр Элчин сайдын яамны хашааны хаалга бага зэргийн эвдрэлтэй байсан ба харин гудамжаар явж байсан хоёр хүн хөнгөн шарх авчээ.
“Исламын Магрибийн Аль-Каида” нь Алжир, Мавритани ба Малид сургуулийн баазтай бөгөөд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Хойд Африкийн энэ террорын байгууллага хүн барьцаалсан мөн мансууруулах бодис зарсан зэргээс олсон 100 сая ам.долларыг Алжир ба Малид аллага үйлдэхэд зориулна гэсэн байлаа.