
Нисэх буудлуудад цагдаагийн эргүүлийг хүч нэмэгдүүлсэн ба иргэдэд аюултай байдлын талаар сэжигтэй зүйлийг мэдээлж байхыг уриалсан байна.
BBC News агентлагийн мэдэлд тус орны томоохон нисэх буудлуудын удирдлагад явуулсан захирамжийн хувь очжээ. Тэнд цагдаагийн газраас “Аль-Каида” орйын үед террор хийж магадгүй байгааг сануулсан байжээ. Цагдаа нар итгэлтэй эх сурвалжаас уг мэдээллийг авсан гэж мэдээлсэн байлаа.
Гэсэн ч цагдаагийн удирдлага уг арга хэмжээг урьдчилан сэргийлэх чанартай хэмээн онцолжээ. Тиймээс террорын аюулын үндэсний төвшинг өнгөсөн оны нэгдүгээр сараас хойш “ноцтой” гэдэгт байлгаж байгаа ажээ. Төлөвлөгдсөн аллага үйлдэгдэх гэж байгаа тухай шуурхай мэдээлэл авангуут тэр төвшинг “туйлын аюултай” гэдэгт оруулдаг ажээ. Британид аюулын таван шатны энэ систем 2006 оноос үйлчилж байна.