Тамхигүй орчинг тусгай тэмдэглэгээтэй болгоё

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Тамхигүй орчинг тусгай тэмдэглэгээтэй болгоё

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс нэгэн шинэ журам хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь үйлчилгээний төв, зоогийн газарт тамхи татахыг хориглосон явдал юм. Мөн томоохон худалдаа үйлчилгээний сүлжээ дэлгүүрийн кассны дэргэд тамхи худалдахыг хорьжээ. Гэвч тамхи татахыг хориглосон журам зоогийн газруудад  хэрэгжиж байгаа ч ихэнх нь үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу тамхи татахыг хориглохгүй байна. Тиймээс тамхины утаагүй эрүүл орчинг бүрдүүлэх энэхүү журмыг иргэн бүр хүлээн авч биеүлүүлж чадвал өсвөр хойч үеийнхээ өмнө сайн үйлс хийх болно. Хэрэв та үнэхээр тамхи татмаар байгаа бол тусгай цэг эсвэл тамхи татахыг зөвшөөрдөг баар рестораныг зорих хэрэгтэй. Тиймээс  хотоос гаргасан журмын дагуу тамхигүй орчинг тусгай тэмдэглэгээтэй болгоё. Хаана тамхи татаж болох, хаана тамхи татаж болохгүй гэсэн тэмдэг тэмдэглэгээг олон нийтэд  сайтар таниулж, олон нийтийн үйлчилгээний газруудад тавих шаардлагатай байна.  Ингэж  байж тамхи татдаггүй нэгнийгээ хордуулдаг асуудал үгүй болж, нийслэл хотын соёлтой иргэд гэж хэлэгдэх болно.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж