Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 8

Нэгдүгээр сарын 7-ны баяр

Авсан ээжийн баяр гэдэг өдрийг славянчууд тэмдэглэж байна. Энэ өдөр эх баригч эмэгтэйчүүдийг хүндэтгэн бэлэг сэлтэйгээр тэдэн дээр ирж, хүүхдүүдээ адислуулдаг байв. Мөн энэ өдрөөр ирээдүйн эхчүүд ба хөл хүндтэй залуу бүсгүйчүүдэд тэдэнд очин хүндэтгэл үзүүлэхийг чухал гэнэ.

Хожим энэ баярыг үнэн алдартнууд бурханы эх хувилгааны шүтээний баяр болгосон байв. Яг энэ өдрөөр хүүхдүүдийг бүгдийг нь амттанаар адаилхан ялгалгүйгээр дайлдаг байсан учир тэд хамгийн баяртай байдг байжээ.

"平成時代"  Хэйсэй-зидай

Японы албан ёсны он тооллын дагуу 1989 оны нэгдүгээр сарын 8-нд эзэн хаан Акихитогийн эрх барьж буй орчин үеийн эрин  эхэлжээ. Ийм маягаар нэгдүгээр сарын наймны дараагийн өдрөөс Хэйсэйн эриний шинэ он эхэлж буй. Эриний нэр нь平成 (хэйсэй) гэсэн түүхийн хоёр янзын сонгодог зохиолоос авсан “даяар энх тайван” гэсэн утгатай хоёр үгнээс бүтэж байна.

Үйл явдал

Дэлхий эргэдэгийг баталжээ

1851 он: Физикч Жан Бернар Леон Фуко шөнийн хоёр цагт ажлынхаа тэмдэглэлд түүний бүтээсэн төхөөрөмж дэлхий эргэдэг гэдгийг баталлаа гэсэн эрин зууны тэмдэглэлээ хийсэн байлаа. Парис дахь гэрийнхээ подвалд өөрийн бүтээсэн төхөөрөмжөөр  тэр нээлтээ хийсэн бөгөөд хоим түүнийг нь Фукогийн савлуур гэж нэрлэжээ. Маш энгийн тэр төхөөрөмж нь 5 кг-ийн жинтэй гуулин бөмбөг байсан ба түүнийг хоёр метрийн урт төмөр утсаар тайзнаас дүүжилсэн байв. Тэр бөөрөнцгийн савлалт нь хүнд зүйлийг нэгэн цэгт өлгөсний дор дэлхий эргэлдэж буйг харуулсан үзэгдэл байлаа. Фуко өөрийн савлуурыг хоёрдугаар сарын 3-нд Парисийн одон орны төвд үзүүлэхдээ эрдэмтэдэд “дэлхий эргэдэгийг ажиглахад урья” гэсэн бичигтэй урилга явуулсан байжээ.

 Элвис Пресли төржээ

Элвис Преслийн зурагтай рекламын зурагт хуудас

1935 он: Миссисипи мужийн Тьюпело хотын ядуу, сүсэг бишрэлтэй айлд Элвис Аарон Пресли төржээ. Сүмийн найрам—л дууны хүүхэд, сургуулиа төгсөөгүй жаал хүүгийн амьдралын зам тийм  ч амаргүй байсан юм. Тэрээр ажилчин, ачааны машины жолооч, цахилгаанчийн туслах хийж байгаад рок-н-роллын хаан нь болсон юм. Тэрээр эхийнхээ төрсөн өдрөөр 1953 онд дөрвөн доллараар уян пянзанд өөрийн дууг бичүүлсэн байна. Түүний дуунд уярсан бичлэгийн урлангийн эзэн Сэм Филлипс (1923–2003) тэр танихгүй залууд дахин хэдэн дуугаа бичүүлэх санал тавьжээ. Хэдэн сарын дараа тэр анхны бичлэг дэлгүүрийн лангуунаа гарсан байлаа. Преслийн анхны сингл «Heartbreak Hotel» нь 1956 оны нэгдүгээр сарын 10-нд бичигдснээс хойш түүний алдар нэрийн замнал эхэлсэн гэж болно.

Бобби Фишер 14 насандаа АНУ-ын шатрын аварга болов

1957 он: Бобби Фишер бол ХХ зууны хамгийн тод томруун шатарчдын нэг юм. Шатрын авьяас нь эртнээс тодорсон ба тэрээр 13 насандаа АНУ-ын залуучуудын аварга болж байлаа. Жилийн дараа нь шатрынтүүхэнд хамгийн анхны залуу их мастер болсон байв. Тэрээр шатрын мундаг авьяасаасаа гадна өөрийн ааш араншингаар олны анхаарлын төвд ямагт байж ирэв. «Сургуульд сурах зүйл алга. Багш нар нь тэнэг. Эмэгтэйчүүдэд багш байхыг зөвшөөрөх хэрэггүй. Миний сургуульд зөвхөн биеийн тамирын багш л тэнэг биш байсан юм. Учир нь тэрээр шатар муугүй тоглодог» гэж хүү мэдэгдэж байв. Бобби маш богино хугацаанд Зөвлөлтийн шатарчдыг хожин дэлхийн аварга болохоор амласан байлаа. Тэрээр энэ зорилгынхоо төлөө явсаар Рейкявик хотноо (Исланди) 1972 онд Борис Спасскийг ялан анхны дэлхийн аварга америк хүн болжээ. Тэрээр үргэлж дуулиан мандуулсаар янз бүрийн шаардплага тавьж байлаа. Өндөр шагнал, гэрэлтүүлэг гээд л олон шаардлага тавьж байсан нь одоо бол ихэнх нь үндэслэлтэй байжээ. Тэр үедээ л  галзуурал мэт санагддаг байсан аж. Тэрээр 1975 онд Анатолий Карповтай дэлхий аваргын төлөө тоглох тэмцээнд олон шаардлага тавьж биелээгүй учир тоглохоос татгалзан цолоо хураалгаж байжээ. Үүний дараа тэрээр хориод жил олны өмнө харагдахаа болин Европт суурьшсан байв.
Ерөнхийлөгчийн алдартай тамирчдаа хүлээн авдаг ёслолд тэрээр мөнгө өгдөгүй гээд очоогүй байв. Фишер өөрийгөө мөлжүүлнэ гээд  тоглолтууд хийдэггүй байлаа. Тэрээр хожигдохоос айдаг учир тоглолтоос зайлдаг гэж хэлэгддэг байв. Маш цөөхөн удаа хожигдсон учраас “Бобби Фишерийг хэрхэн ялж байсан бэ” гэсэн нэртэй тусгай номыг гаргасан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж