ФОТО: OFFICIAL 2011 SOPHIE READE CALENDAR
Мөн өөрийн Twitter дээр Софи нэгэн үдэшлэгээс түүний найз Фэй Иветт гэдэг эмэгтэйг дагаад явсан Балотеллийн тухай бодсноо шулуухан хэлээд тавьсан нь ч анзаарагдалгүйгээр өнгөрсөнгүй. Баахан уур уцаараа гаргасны дараа Софи «Зарим хүмүүс ичих нүүрэндээ элгээ нааснаас гадна бас аймхай» гэсэн дүгнэлтээ Мариод зориулсан байлаа.
Гэлээ ч Марио Фэйн тэврэлтэд удаан байсангүй. Хэд хоногийн дараа түүнийг Манчестерт нэгэн цайвар үстэй бүсгүйтэй явж байсныг харжээ. Өнгөрсөн намар тэрээр Мелисса Кастаньоли, бас Арианна Некки нартай жиг ургуулсан дуулиантай. Бас түүний Италид хаяад явсан Барбара Гуэрра, Карла Вели дээр нь арваад үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байгаа… Нэг үгээр Мариод хөлбөмбөг үү эсвэл бүсгүйчүүд үү гэсэн сонголт хийгдээгүй л байгаа бололтой. Одоо тэрээр бэртлээ эмчлүүлээд тоглоогүй байгаа гэхээр түүнд харж асрах бүсгүйчүүд илүү хэрэгтэй нь ойлгомжтой.