Роналдиньо төрөлх Бразилдаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Роналдиньо төрөлх Бразилдаа ирлээ

Английн Премьер лигийн “Блэкбурн” клубт ирнэ гэгдэж байсан Роналдиньо өөрөө Бразилд тоглохыг хүсч байгаа юм. Өчигдөр Рио де Жанейро хотын Копакабана далайн эргийн зочид буудалд нэгэн сонирхолтой үйд явдал болсон нь хөлбөмбөгийн агуу тамирчдын нэг Роналдиньо төрөлх эх орондоо хүрэлцэн ирсэн явдал байлаа. Өдгөө 30 настай тамирчин одоогийн тоглож байгаа Италийн “АС Милан” багаас явах нь тодорхой болоод байгаа бөгөөд тус багийн дэд ерөнхийлөгч Адриано Галлиани түүнтэй хамт Бразилд ирж, цаашид яах талаар хамтран ажиллах гэнэ. “Роналдиньо “Милан”-тай хийсэн гэрээгээ цуцлаагүй. Эхлээд түүний саналыг сонсч байж энэ асуудлыг шийднэ. Би түүнийг ямар багт тоглохоо шийдэх хүртэл нь энд үлдэх бодолтой байна"  Гэж Галлиани ярилаа.

Хэвлэлийн бага хурал дээр Роналдиньо ямар багт тоглох болсноо хэлсэнгүй. Гэсэн ч түүнийг Бразилийн “Палмейрас”, “Фламенго”, “Гремио” гэсэн гурван багийн аль нэгт нь очно гэдгийг эх сурвалж баталж байна. Ронни 2014 онд Бразилд болох ДАШТ-д оролцохыг хүсч байгаа нь түүний нутаг буцах шалтгаан байж болох юм.

Дэлхийн хоёр удаагийн шилдэг өөрөө хэлэхдээ “Миний мөрөөдөл бол Бразилд буцаж ирэх байсан. Би дараагийн ДАШТ-д оролцохыг хүсч байна. Бразилийн хөлбөмбөг сайжирч байгаа. Тиймээс би Бразилд карьераа үргэлжлүүлэхийг хүссэн"  гэжээ. Роналдиньо хуучин баг “Гремио”-г сонгох магадлал өндөр байна. Порто Алегре хотын багт тэрбээр 1998 онд анх хөлбөмбөгийн карьераа эхэлж байсан бөгөөд мөн тэнд хүмүүжиж, энэ багийн хүүхдийн академийн нэгэн “бүтээгдэхүүн” болсон билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж