Монголын төлөөлөл Азийн удирдлагад багтлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Монголын төлөөлөл Азийн удирдлагад багтлаа

Катарын нийслэл Доха хотноо хөлбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байгаа билээ. Шар тивийн шилдэг 16 баг Катарт цуглаад буй эдгээр өдрүүдэд Азийн хөлбөмбөгийн холбооны ээлжит хурал Дохад боллоо. Азийн 45 орны төлөөлөл оролцож буй 24 дүгээр их хуралд FIFA-гийн ерөнхийлөгч ноён Зепп Блаттер ирж оролцсон байна. Хурлаар олон чухал асуудлын талаар хэлэлцэж, өмнөх жилийн ажлын тайланг дүгнэснээс гадна сонгуулийн үйл ажиллагаа болсон ажээ. Энэ үеэр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгосноос гадна гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 12 суудлын төлөө 22 улс өрсөлдөж, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд ялалт байгуулснаар Монголын хөлбөмбөгийн төлөөлөл Азийн хөлбөмбөгийн холбооны бодлогод санал бодлоо илэрхийлэх эрхтэй боллоо. Ийнхүү 51 жилийн түүхтэй Монголын хөлбөмбөгийн холбооны өнөөгийн үйл ажиллагааг Азийн 45 улс нэгэн дуугаар дэмжсэн сайхан үйл ажиллагаа 2022 оны ДАШТ-ий “нийслэл” Катар улсад болж өндөрлөлөө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж