Чөлөөтийн шигшээд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн шигшээд өөрчлөлт оруулна

БТСГ-аас үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг хөдөлгөөнтай буюу багийн тамирчдыг өөрчлөх бололцоотой болгохыг өнгөрсөн Бээжингийн олимпийн өмнөөс хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь үндэсний шигшээ багт харьяалагдсан тамирчин олимпийн цикльд багийн бүрэлдэхүүнд багтаж явдаг байсан бол Бээжингийн олимпийн өмнөөс жил бүрийн шигшээ багийн тамирчдыг шигшиж,  шинэ оны эхээр шилдэг тамирчдыг нэмж авах, амжилт муутай байсан тамирчдыг Үндэсний шигшээ багаас түр түдгэлзүүлдэг болсон гэсэн үг юм. Энэ дагуу Монголын чөлөөт бөхийн шигшээ багийнхан Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүндээ зарим нэг өөрчлөлт оруулах саналтай байгаагаа БТСГ-т уламжлахаар болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж